https://sonoworld.com/

2020 оны 12 сарын байдлаар 184 000 хэрэглэгчтэй, дэлхий дахинд хэт авиан шинжилгээг сурахаар оролдож буй, түүнчлэн мэдлэг, мэдээллээ шинэчлэх, ур чадвараа дээшлүүлэх зорилготой эмч нарыг хамруулсан, үнэ төлбөргүй ашиглах боломжтой веб хаяг.

Бүтцийн хувьд:

Эмнэл зүйн тохиолдолыг сэдэв тус бүрээр оруулсан хэсэгтэй.

Ppt хэлбэрээр уншсан лекцүүдтэй. Байхгүй сэдэв гэж бараг үгүй. Эрүүл анатоми, шинжлэх техникээс эмгэг өөрчлөлт, Хэт авиан хяналтан дорх процедурийг өргөн хүрээнд багтаасан байдгаараа давуу талтай.

Томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн судалгааны ажлуудыг сэдэвчлэн оруулсан байдаг. Холбоосоор дамжуулан дэлгэрэнгүй танилцаж болно.

Төлбөртэй, кредиттэй хичээлүүдийг багтаасан хэсэг ч бий.

Хэт авиан шинжилгээний аппаратны үйлдвэрлэгчдийн талаар, оношилгоо, шинжилгээний шинэ технологийг мэдээллэсэн хэсэгтэй.

Хэт авиан шинжилгээтэй холбоотой бүтээгдэхүүнийг танилцуулах хэсэгтэй.

Дэлхий дахинд зохион байгуулагдах хурал, зөвлөгөөнүүдийн талаарх нарийн мэдээллийг харж болно.

Та бүхэн даян дэлхийн бусад эмч нарт туслаж,өөрсдийн сонирхолтой тохиолдол, лекцүүдийг ч оруулах боломжтой.