Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэг хэт авиан шинжилгээг чанаржуулах, өвчтний тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, хэт авиан оношилгооны чиглэлээр судалгаа шинжилгээг дэмжих мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж мөн гэрчилгээ олгох зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.
Мэндчилгээ
Та бүхэнд Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Дондогийн Энхбаяр миний бие мэндчилж байна. Энэхүү хүндэтгэлтэй үүргийг хүлээлгэсэн удирдах зөвлөлийн гишүүд болон нийгэмлэгийнхээ нийт гишүүддээ гүнээ талархаж байна.
Хэт авиан оношилгоо нь Анагаах Ухааны хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд хэт авиан оношилгооны аппарат тоног төхөөрөмж нь техник технологийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэн хувьсаж байгаа билээ. Үүний үр дүнд хүний биеийн бүхий л хэсгийг хэт авиан оношилгоогоор шинжлэх боломжтой болж байгаа юм.
Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэг 1997 онд үүсгэн байгуулагдаж, тухайн цагаас эхлэн эмч нарын боловсролд чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй явуулж ирсэн билээ. Ийнхүү Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэг цаашид оношилгооны хэт авиан шинжилгээг чанаржуулах, өвчтний тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, хэт авиан оношилгооны чиглэлээр судалгаа шинжилгээг дэмжих мөн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, гэрчилгээ олгох зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.
Нийгэмлэгийн Ерөнхийлөгч
Дондогийн Энхбаяр