- 1980-1989
1983
Манай улсад АУДэС-ийн багш М. Отгон санаачлан хөөцөлдсөнөөр ДЭМБ-ын тусламжтайгаар анхны 2 хэмжээст эхографийн аппарат /Японы ALOKA-SSD 202/ ирж, эх барих, эмэгтэйчүүдийн оношилгоонд ашиглаж эхэлсэн.
Тус аппарат дээр 1983 оны 11 сараас АУДС-ийн мэс заслын тэнхимийн багш нар / Б.Гоош, С.Сонин, Б.Мөнхтогоо/ ажиллаж хэвлийн хөндийн мэс заслын эмгэгийг оношилж эхэлсэн.
С.Сонин эхографийн аргаар 1983 оны 11 сарын 17-нд элэгний бэтгийг, 12 сарын 3-нд цөсний чулууг анх оношилон, түүнийг хагалгаагаар баталж байсан түүхтэй.
1985
УКТЭ-ийн Цөмийн онош зүйн тасагт оношилгооны өндөр хүчин чадалтай Японы ALOKA-SSD256 аппаратыг байрлуулж Р.Онон, С.Сонин, П.Онхуудай, нар ажиллаж эхэлснээр эхографийн оношилгооны арга нь манай орны эмнэлгийн практикт эрчимтэй нэвтрэх, анагаах ухааны дээд сургуулийн оюутнууд, эмч нарыг бэлтгэх зэрэг өргөн хүрээтэй ажлын эхлэлийг тавьсан болно
1986
1986 онд С.Сонин ЗХУ, БНАГУ-д эхографийн оношилгооны курст суралцаж ирээд 1987 онд анхны эхографийн эмч нарын курсыг зохион байгуулж 11 эмч, 1990 онд 2 дахь курсыг хийж 29 эмчийг тус тус төгсгөсөн бөгөөд одоо жил бүр мэргэжил олгох курсыг зохион байгуулж байна. Курст суралцан мэргэжил эзэмшсэн болон дагалдан курс хийсэн эмч нар нийлээд олон арван хэт авиан эмч нар одоо хот хөдөөд ажиллаж байна
- 1990-1999
1990
Манай улсад анх 1990 оны 1 дүгээр сарын 1 – нээс УКТЭ-ийн эхографийн оношилгооны тасгийг байгуулан анхны тасгийн эрхлэгчээр С.Сонин ажиллаж, улсын хэмжээний сургалт, эрдэм шинжилгээ, практикийн төв болгожээ.
1990 онд 2 дахь курсыг хийж 29 эмчийг тус тус төгсгөсөн бөгөөд одоо жил бүр мэргэжил олгох курсыг зохион байгуулж байна.
1997
1997.12.20 -Эхо оношлогооний нийгэмлэгийн гэрчилгээг албан ёсоор шинэчлэн бүртгүүлсэн
1997 – АНУ, Филадельфийн Жефферсоны их сургуульд С.Сонин, Д.Энхбаяр нар мэргэжил дээшлүүлэв
1999
1999 оны 7 сард АНУ – ын Томас Жефферсоны их сургуулийн Эхо сургалт, судалгааны хүрээлэнгийн Монгол улс дахь 31-р салбар төв нээгдэв. Проф Б.Голдберг, Соросын сангийн К.Финч, С.Сонин, Д.Энхбаяр нар
- 2000-2009
2004
2004 онд –Японы Утсуномия хотод эхо оношлогооны Азийн нийгэмлэгүүдийн анхны хуралд оролцсон. С.Сонин
2006
Дэлхийн эхо оношлогооны эмч нарын 13 р их хуралд эмч нарын төлөөлөгчид оролцсон
Энэхүү их хурлаар манай нийгэмлэг Дэлхийн болон Азийн холбооны гишүүнээр элсэн батлагдсан
2008
Дэлхийн Хэт Авиан Оношилогооны Нийгэмлэгүүдийн Холбооны сургалт,
2008 оны 7 сарын 24-26, Улаанбаатар
- 2010-2018
2010
Азийн Хэт Авиан Оношилогооны Нийгэмлэгүүдийн холбооны 8-р сургалт – семинар,
2010 – 8 сар, Улаанбаатар
Энэхүү сургалтуудад Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Бангладеш зэрэг орнуудаас дэлхийд нэр хүнд бүхий 10 гаруй тэргүүлэх эрдэмтэн профессорууд ирж хичээл зааж, эхо оношлогооны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтаас суралцах бололцоог олгосон.2013
2013 оны 7 сард Дэлхийн эхогийн холбооны Монгол дахь Сургалтын төвийг 1 дүгээр амаржих газрын шинэ байранд нээж, анхныхаа сургалт семинарыг зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээнд Дэлхийн эхогийн холбооны ерөнхийлөгч М.Кудо, Сургалт эрхэлсэн зохицуулагч Б.Чой, Азийн эхогийн холбооны Ерөнхийлөгч С.Ким нар оролцсон2014
Дэлхийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төвийн 2 дахь удаагийн сургалт
2015
Дэлхийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төвийн 3 дахь удаагийн сургалт
2016
Дэлхийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төвийн 4 дахь удаагийн сургалт
2017
Дэлхийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төвийн 5 дахь удаагийн сургалт
2018
Дэлхийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төвийн 6 дахь удаагийн сургалт